Бид цахилгаан хангамж, РЗА (реле хамгаалалт, автоматика) системийн найдвартай, ухаалаг шийдлээр ирээдүйг гэрэлтүүлж, хөгжлийг хурдасгана.
РЗА ХХК нь 2008 онд байгуулагдаж, эрчим хүчний эх үүсвэр барих, цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар үйлчилгээ, дотор цахилгаан монтаж угсралт зэрэг үйлчилгээ үзүүлж байна. Манай компани өндөр мэдлэг, туршлага бүхий багийн хамт олон, дэвшилтэд технологи, инженерчлэлийн арга барилыг ашиглан Монгол улсын эрчим хүчний салбарт чанар стандартын шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна.
РЗА ХХК нь эрчим хүчний системийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор цахилгаан дамжуулах шугам болон дэд станцын оношлогоо, засвар үйлчилгээ, шинэчлэлийн ажлуудыг иж бүрнээр нь мэргэжлийн түвшинд гүйцэтгэдэг. Бид олон жилийн туршлагатай инженер, техникчдийн багаар дамжуулан дэвшилтэт технологид суурилсан, чанартай үйлчилгээг санал болгодог.
РЗА ХХК нь бүх төрлийн барилга угсралт, эрчим хүчний төслүүдэд олон улсын стандарт, дотоодын хууль тогтоомжид нийцүүлэн аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавин ажилладаг. Манай баг хамт олон ажлын байранд эрсдэлгүй орчин бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг тогтмол хянах чиглэлээр мэргэжлийн аргачлал, дэвшилтэт хяналтын системийг ашиглаж байна.
RZA ХХК нь эрчим хүч, инженерчлэлийн салбарт олон жилийн туршлагатай, итгэлтэй түнш байж чадна. Бид харилцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн цогц шийдлийг санал болгож, хамтын өсөлт, хөгжилд чиглэсэн урт хугацааны харилцааг эрхэмлэдэг.
RZA ХХК нь чадварлаг, бүтээлч, хариуцлагатай мэргэжилтнүүдийг өөрсдийн хамт олонд урьж байна. Бид ажилтнуудынхаа хөгжил дэвшлийг дэмжсэн, найдвартай, аюулгүй орчин бүрдүүлж, урт хугацааны хамтын өсөлтөд итгэдэг.