Тусгай объект
РЗА ХХК нь ДҮТ ТӨХК-тай хамтран Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн гол үүсгүүр, зангилаа дэд станцууд дээр Wide Area Monitoring System (WAMS) буюу өргөн хүрээний хяналт, мониторингийн системийг амжилттай суурилуулж, ашиглалтад оруулсан. Энэхүү төсөл нь эрчим хүчний системийн бодит хугацааны хяналт, найдвартай ажиллагаа, ослын урьдчилан сэргийлэлтэд стратегийн ач холбогдолтой томоохон дэвшил болсон юм.
WAMS (Wide Area Monitoring System) нь эрчим хүчний системийн олон цэгээс синхрончлогдсон хэмжилт авч, бүх сүлжээний төлөв байдлыг бодит хугацаанд өндөр нарийвчлалтайгаар хянах дэвшилтэт шийдэл юм. Энэхүү систем нь Phasor Measurement Unit (PMU) төхөөрөмжүүд дээр тулгуурладаг.
PMU нь хүчдэл, гүйдлийн фазор хэмжилтийг GPS цагийн синхрончлол ашиглан микросекундийн нарийвчлалтайгаар хэмждэг бөгөөд энэ нь системийн динамик төлөвийг “амьд” байдлаар харах боломжийг бүрдүүлдэг.
Системийн янз бүрийн цэгүүдэд байрлах PMU төхөөрөмжүүд хүчдэл, гүйдлийн фазор утгуудыг тасралтгүй хэмжинэ
GPS дохиогоор бүх хэмжилт ижил цагт синхрончлогдоно
Өгөгдөл PDC төвд дамжиж нэгтгэгдэнэ
Хяналтын төв дээр операторууд системийн төлөв (frequency, voltage angle, oscillation)–ийг бодит хугацаанд хянаж, дүн шинжилгээ хийнэ