Цахилгаан хэрэглэгчийн долоон оронтой кодоо хаанаас мэдэх боломжтой талаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас дараах мэдээллийг өглөө.
Иргэн та хэрэглэгчийн код болох долоон оронтой тоогоо мэдэхийг хүсвэл:
70047004 дугаарт холбогдох
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудасны зурвас хэсэг
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дэвтэр
Таны утсанд зурвасаар илгээсэн төлбөрийн мэдээлэл эсвэл төлбөр төлсөн баримтаасаа харах боломжтой.
